“Битлз” хамтлагийн ховор зургууд

img

  “Битлз”-ийн “From Me to You” дуу 1963 оны тавдугаар сарын 2-нд Британийн хит жагсаалтыг тэргүүлж долоон долоо хоног рейтингээ алдаагүй юм. Оны сүүл гэхэд Ливерпулийн дөрвөн залуу гурван ч удаа хитийг манлайлсан билээ. Өнөөдөр домогт хамтлагийг танилцуулах ч шаардлагагүй юм. Гэсэн ч тэдний тухай хэвлэлд гарсан мэдээ бүхэн олны сонирхлыг зүй ёсоор татдаг. Хөгжим сонирхдоггүй хүн ч “Битлз”-ийг мэддэг, хайрладаг, хүндэлдэг. Та бүхэнд тус хамтлагийн ховор зургаас танилцуулъя: 1.Ливерпулийн “Cavern” клуб Битлзийн тоглолт. 1961 он. Энэ үед бөмбөрчин нь Пит Бест байв. Бест 1962 он хүртэл хамтлагт байсан ч нөхөдтэйгээ таарамж муу байснаас гарч 1962 оны наймдугаар сарын 16-нд Ринго Стар бөмбөрчнөөр ирсэн юм. 2.Гитарчин Жорж Харрисон. 1961 он. 3. “Битлз” 1964 оны хоёрдугаар сарын 9-нд Эдд Салливаны шоун дээр. 73 сая үзэгч үзсэн гэх энэ шоу хөгжмийн ертөнцөд Британийн сэргэн мандлыг авчирсан гэдэг. 4. “Битлз” Эдд Саливан нар шоуны давталт хийх үеэр. 1961 он. 5. 1964 он. Майами-Бичид. Сургуулилт хийж байгаа нь. 6. 1964 он. Битлүүдийн энгэрийн тэмдгүүд. 7. Тэднийг алдрын оргилд байхад охидоос гадна хөвгүүд ч дууриаж байв. 8. 1964 оны зургадугаар сар. “Битлз” бөмбөрчин Жимми Никольтой сургуулилт хийж байгаа нь. Жимми түр хугацаагаар Ринго Старрыг орлож байв. 9. Хамтлагийн менежер Брайан Эпштейн. Түүний хичээл зүтгэлээр Битлз толгой эргэм амжилтад хүрсэн гэдэг. Брайан 1967 онд 32 настайдаа нойрны эм санамсаргүй их тунгаар ууж хорвоог орхисон юм. 10. Дорчестер буудал. 1964 он. Ринго Старр, Жорж Харрисон нар ээжүүдтэйгээ хамт бүжиглэж байгаа нь. 11. 1965 оны наймдугаар сарын 15. Нью-Йоркийн стадионд. 12. Нью-Йоркийн шүтэн бишрэгчид. 55 мянган үзэгч орилж хашгирч байснаас хөгжмөө ч сонсож чадахгүй байсан гэж хамтлагийнхан ярьдаг. 13. Цагдаагийнхан хатан хааны ордонд ирсэн   хамтлагийн гишүүдийн хамгаалалтад. 14. 1966 оны Токиод болсон тулааны тэмцээний нээлтэд. Япончууд харьцангуй тайван хүлээж авсан байна. 15.Жон Леннон солир нүдээ нуухын тулд тайзан дээр байнга шилтэй гардаг байв. 16. Хамтлагийн дискийн борлуулалт тэрбум хол давжээ. Америкт ямар ч дуучны альбомоос илүү борлуулалттай байв. 17. 1967 он. Хамтлагийнх нь тухай нэвтрүүлгийн үеэр. 18. 1967 он. Пол Маккартни. 19. 1967 он. Пол Маккартни хэвлэлийн бага хурлын үеэр Линда Истмантай. Хоёр жилийн дараа эхнэр нь болж үхэл тэднийг салгатал хамт амьдарсан билээ. 20. 1967 он. Грек. Хүү Жулиан Ленноны хамт. 21. 1967 он. Жон Леннон “Magical Mystery Tour” киноны зураг авалт дээр. Кино үзэгчдээс ч шүүмжлэгчдээ ч муу үнэлгээ авсан юм. 22. Жон Леннон “Magical Mystery Tour” киноны зураг авалт дээр. Киног анх Пол санаачилжээ. 23. 1968 он. Жорж Харрисон. “Yellow Submarine” хүүхэлдэйн киноны баатартай хамт. 24. 1969 он. Йоко Оно хамтлагтай хамт баримтат киноны зураг авалтын  үеэр. 25. “Битлз”-ийн концерт. “Apple Records”-ын байрны дээвэр дээр. 1969 оны нэгдүгээр сарын 30. . Д.Баясаа    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uzeerei goy um bn:
http://youtu.be/HjdGTccJWII
2013-05-02