Монгол үсгийн дүрмийг эмхэтгэн толь бичиг гаргана

img

  Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Магсаржав “Үндэсний мэдээлийн төв”-д өнөөдөр мэдээлэл хийлээ. БШУ-ы сайд Л.Гантөмөрийн гаргасан тушаалын дагуу Төрийн хэлний зөвлөлөөс “Монгол хэл бичгийн зөв бичих зүйн журамласан толь бичиг”-ийг гаргах тухай тэрээр мэдээлсэн юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Төрийн хэлний зөвлөл хуралдаж 03 тоот тогтоол гарчээ. Ерөнхийлөгчийн зарлигаар уламжлал болгон тэмдэглэж буй “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тохиолдуулан “Журамласан толь бичиг”-ийг ирэх есдүгээр сард гаргахаар төлөвлөсөн байна. Толь бичигт Монгол үсгийн дүрэм, зөв бичих ёс зүйг эмхэтгэх зорилготой юм. Уг номыг бэлтгэн гаргахад манай улсын хэл бичгийн ухааны урдаа барьдаг нэрт эрдэмтдийн баг нэгджээ. Толийг хэвлэгдэж олны хүртээл болтол бусад толь зохиогч зөв бичгийн дүрмийн толь эмхлэн гаргахаа түр азнахыг Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Магсаржав санууллаа. Д.Цэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolortsetseg:
ene mash zob. zuragt, soningiin zar surtalchilgaa, nebtrvvlgiin garchig xvrtel ix aldaatai baidag. ex xeleeree zob bichij yarix yumsan.
2013-05-03
ыббөахролд:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-02