Израилийн боомтод анх удаа Оросын цэргийн онгоц орлоо

img

  Өнгөрөгч лхагва гаригт Израилийн Хайфа хотын усан боомтод Оросын Тэнгисийн цэргийн хүчний Хар тэнгисийн флотын “Азов” хөлөг зангуугаа буулгажээ. Албан ёсоор энэхүү аварга онгоц Ялалтын 68 жилийн ойн баярыг тохиолдуулан ирсэн гэж байгаа ч зарим эх сурвалж Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны дараа ОХУ иргэдээ татах зорилгоор ирсэн гэж бичиж байгаа аж.

Израилийн хэвлэлүүд  мөн Оросын  онгоцны гэнэтийн “айлчлал” Ойрхи Дорнодод байдал хурцадсантай ч холбоотой байж магад  гэж таамаглан бичиж байна.

Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ