
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, өр барагдуулах, буг дарахад сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
|
Аргын тооллын: |
2013.5.3 Баасан гараг |
 |
Билгийн тооллын: |
23. Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр |
 |
Наран ургах шингэх: |
5.48-20.12 |
 |
Үс засуулбал: |
Эд эдлэл идээ ундаа олдоно |
 |
Барилдлага: |
Идэр |
 |
Шүтэн барилдлага: |
Авахуй |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ