
“Дашбалбар судлал” төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадам өнөөдөр 10.00 цагт Тусгаар тогтнолын ордон”-д болно.
Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит тус наадмыг энэ жил Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо, Яруу сэтгэгч нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм.
Яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал, уран бичлэгийн уралдаан гэсэн гурван төрөлд оролцогчдын бүтээлийг авсан бөгөөд өнөөдөр шилдгүүдийг тодруулна.Тус наадмын гол зорилго нь залуу авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгох мөн “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэхэд оршдог юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ