Ерөнхий сайд Булганд ажиллаж байна

img

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Булган аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Булганы иргэдтэй уулзалт хийж, энэ хавар улс орон даяар эхлэх бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, тэдний асуултад хариуллаа. Аймаг бүрийг брэндтэй болохыг Ерөнхий сайд өчигдөр болсон аймгийн Засаг  дарга нартай хийсэн цахим уулзалтын үеэр хэлсэн бөгөөд булганчууд нутгаа ногоон хөгжлийн загвар аймаг болгох хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр хэлж байлаа. Байгалиа унаган төрхөөр нь хадгалан үлдэх энэхүү санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Сум хөгжүүлэх сангаас тус аймагт 500 сая төгрөг олгогдоод байгаа бөгөөд үүнд хамрагдах 180 төсөл ирсэн, эдгээрээс ажлын байр нэмэгдүүлэх, цаашид тогтвортой ажиллах төслүүдийг шалгаруулж дэмжинэ гэж тус аймгийн Засаг дарга хэлж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж байна. Ил тод, нээлттэй байж, иргэдээ сонсож, тэдний саналыг авч ажилдаа тусгаж байгаа. Иргэдээ сонсдог, тэдний саналыг авдаг энэ тогтолцоо Булганд хэрэгжиж байгаа юм байна. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид асуудлаа шийддэг байсан бол өнөөдөр иргэдтэйгээ хамтраад хурлаа хийдэг болсон гэж иргэд хэлж байлаа.

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай автозамын ажлын явц, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч, аж  ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзалт хийж, хаврын тариалалтын бэлтгэлтэй  танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баатаар:
Хөөрхий амьтан, өчиглөр Эрдэнэтэд улаан шуурганд ажиллаж байсан, өнөөдөр Булганд бас л нойр хоолгүй ажиллаж яваа вм байна. Манийхаа төлөө л ингэж зовж яваа байх шүү. Тэгэхэд энэ муу МАН-ынхан огцруулна ч гэх шиг...
2013-05-06
1mgl:
turiin munguur togloh oo boliwol taarna altanhuyag uuriin en tend baigaa gazaraa baiguulgagaa tsegtselj chadahgvi ashig harj baij yun busdiig heleh er mongoliin turuus hayataduudiig urwagch ene huwia bodson nuhdiig amitai ni yarij zailuulah heregtei
2013-05-06
цфужэн:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-03
dddd:
yhsenee hiij tenej yavaan
2013-05-03
хххх:
Өчигдөр Эрдэнэтэд ажилласан ш дээ. Ерөнхий сайдыг ирэхэд улаан шороогоор шуурч угтсан ш дээ
2013-05-03