Японы томоохон компаниудын үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ

img

 
МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 15.00 цагт “Japan Business Fair-2013” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэнг Японы Гадаад Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Газар /JETRO/ нь МҮХАҮТ-тай хамтран Японы Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн Яам, Монгол Улсад суугаа Японы ЭСЯ, Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж. Монгол-Япон хоёр улсын цаашдын эдийн засаг хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник технологио танилцуулах, хамтын ажиллагааны санал төсөл хөтөлбөрөө танилцуулах, Япон улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа бүхий Монголын аж ахуйн нэгжүүдийг танилцуулан сурталчлах ажээ. Энэхүү арга хэмжээнд Японы талаас Zamine Services LLC, Central Express Line, “Futaba Co.,LTD, Nigata Nosho, Nippon Kenso Kogyo Co.,Ltd, Sankou Group, Japan Bank For International Cooperation, JICA, Hitachi.,Ltd, Mongolia-Japan Center for Human Resource Development (MOJC), Mitsubishi Corpation, Kato Transport, Transwest Mongolia LLC, Sumitomo corporation, Mobicom Corporation LLC зэрэг 30 орчим байгууллагууд оролцоно. Харин Монголын талаас Япон улстай хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, Япон улс руу экспортлодог бүтээгдэхүүнийг дэлгэх ажээ. Энэхүү Японы техник, технологи, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн яармаг, өдөрлөг маргааш өндөрлөнө. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ