“Барилга экспо 2013” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно

img

  "Мишээл" төвд өнөөдөр 12.00 цагаас  “Барилга экспо 2013”  олон улсын үзэсгэлэн яармагийн нээлт  болно. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, ОСНАА-н Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэчимэг, Орон Сууц Санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал А.Гантулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Ш.Нацагдорж, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, МҮХАҮТ-ын Барилга дэд бүтцийн зөвлөлийн дарга Д.Чимэддорж, Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр зэрэг төрийн байгууллагын удирдлагууд болон Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн ТУЗ-ын дарга Г.Мягмар, нар оролуо ирнэ. Тус үзэсгэлэнгийн арга хэмжээ 6-ныг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн үеэр Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрлэгч, импортлогч компаниуд оролцож байгаа бөгөөд БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу барилгын материалуудаа хямдралтай үнээр худалдаалах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ