
Хятадад харх, үнэгний махыг хонь, үхрийн мах хэмээн худалдаж борлуулдаг сүлжээний 904 хүнийг баривчилжээ. Энэхүү кампанит ажлыг гурван сарын хугацаанд явуулсны дүнд гэмт этгээдүүдийг баривчилсан тухай “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлэв.
Ийм тохиолдол 382 удаа гарч, 20 мянган тонн харх, үнэг болон бусад амьтны мах хураажээ. Эдгээр амьтны махыг химийн аргаар боловсруулж танигдахгүй болгодог байсан байна. Цяньсу мужийн Уси хотод ийм тохиолдол олон бүртгэгдсэн аж. Гэмт бүлгийнхэн 10 сая юань буюу 1,62 сая ам.долларын ашиг олжээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ