Хөвсгөл хүрэх 88 км замыг 10 дугаар сард ашиглалтад өгнө

img

  Шинэчлэлийн Засгийн газар 2013онд 6 аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн. Үүний нэг нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөлийн Тариалан сум хүртэлх 88 км замын ажил юм. Энэхүү замыг Арабын эдийн засгийн хөгжлийн сангийн зээл болон Монголын Засгийн газрын санхүүжилтээр хийх бөгөөд гүйцэтгэгчээр нь Солонгосын “Бэк сок” констракшн ажиллаж байна. Уг замыг 2014 онд ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулсан байсан хэдий ч ажлаа шуурхайлж, энэ онд хүлээлгэж өгөх үүргийг Засгийн газрын тэргүүн өгсөн бөгөөд компанийнхан энэ оны 10 дугаар сард хүлээлгэн өгөхөөр нарийн төлөвлөгөө гарган шамдан ажиллаж байна. Булган аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ замын ажилтай танилцлаа. Замын ажил эхлээд 10 гаруй хонож байна. Энд одоогоор Солонгосын 17 инженер, Монголын 80 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд нэмж ажилчид авах юм байна. Ерөнхий сайд тус компанийн удирдлага, төслийн зохицуулагчидтай уулзах үеэрээ товлосон хугацаанд ажлаа амжилттай гүйцэтгэж, хүлээлгэж өгөхийг учирч байгаа эсэхийг тодруулж, дэмжиж ажиллахыг Засгийн газрын тэргүүн үүрэг болголоо.Энэ онд Баянхонгор, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дорнод, Өмнөговь аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vnen:
hel amaa bilvvdehees oor yu medehgvi yuma Hatgalaas Moron ortol tawisan Morongoos Tarialanluu zam tawij bga shv death
2013-05-07
murun:
Erdenet darhnii zam deer yadag bileedee bais geel osol awaar hvnii ami ersddeg. Hurdnii zam shig l dawhitsgaaj bj osoldoj bgan shde zam tawihiig demjihgvi bn tm bzde ar tvmeen. Ternii orond aimag bolon ub hotdoo l zamaa yanzalj tawisan deeer
2013-05-05
sosa:
zam bariad demii doo manaihan zamiin osol ih gargaj bn. Ih olon awaar olon hvn amia aldah bhda demii doo shoroon zamaaraa suraagvim bish tiim bz de hvmvvsee
2013-05-05
TENEG:
TENEG MINI ZAIL
2013-05-04
оогий.:
Шал дэмий юмаар Шоу Хийх Юм Даа. Холбож Чадахгүй Юмаа Чадахгүй Л Гэнэ Биз Дээ. Тэгш Тал Амар Газрыг Нь Сонгоод Хэцүш Хэсгийг Нь Яах Гэж Байгаа Бол Доо. Мөнч Их Хуурах Байх Даа.
2013-05-04
zahchin:
уг нь онгон дагшин байгалтай газраа хамгаалж үлдхийн тулд зарим газарлуу зам тавих хэрэггүйл байгаа юм
2013-05-03
TENEG:
TENEG MINI ZAIL
kkkk:
ee nudnii bulaaa aimgiin tub bish zahiin sum hurtel ni yum bn shd ee tegeed teriigee aimag holbogdono gej bas hoorhon zalilchih yumaa neeree l hubsgol aimag har zamaar holbogdloo shdee tegbel ai daaa uhaan gej bn aaa kk
2013-05-03
zochin:
aimgiin tuw hurtel gesen getel zahiin sum l hurtel um bish uu
2013-05-03
zamchin:
shinechleliin nereer yu hiigeed bna aa, mongolchuud ajilgui archaagui suuj bai, hangug ah nar naash irj ajil av gej bgaam uu? mongol zaluuchuud yaj amidrah bolj bna aa, ajilgui yaduu laaz oshigloj arkhi uuj shoron duurgeh hereg uu ?
2013-05-03
замчин:
Замын чанарт муугаар нөлөөлөх ташуур болох бий.Хугацаа чанар бүх юм уялдаатай.
2013-05-03