
Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд учирч буй асуудлын талаар өнөөдөр
Татварын ерөнхий газрын Татвар төлөгчийн танхимд хэлэлцүүлэг хийхээр зэхжээ. Энэ үеэр Татварын мэргэшсэн зөвлөх үйлилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлын талаар ТИНБ, хуульчид, төлөгчдөд болон татварын байгууллагад тулгардаг эрсдэлт хүчин зүйлийн талууд байр сууриа илэрхийлж, саналаа солилцох юм байна.
Хэлэлцүүлэгт Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Хууль зүйн яам, Татварын ерөнхий газрын удирдлагууд оролцохоос гадна татварын албаны албан хаагч нар болон татвар мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагын удирдлага, мэргэжлийн чиглэлийн их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, нягтлан бодогчид, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийнхэн оролцоно. Мөн энэ үеэр ТЕГ, ТИНЗ нийгэмлэгийн хамтран ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ