
Хятадын Тяньжинд болох Зүүн Азийн зургадугаар тоглолтод зориулсан хөтөлбөрийн хүрээнд тус улсад угсарсан “Хайна” хөлөг онгоц Тяньжин-Өмнөд Солонгос гэсэн маршрутаар анхны аяллаа амжилттай хийснийг “Синьхуа” агентлаг мэдээллээ. Ийнхүү Хятадын аялагчид энэ сарын 1-нээс эхлэн Сөүл, Чежү рүү “Хайна” хөлгөөр зорчиж эхлэх юм.
“Хайна” 47 мянган тонн жинтэй. Урт нь 223, өргөн нь 28 метр, 1965 хүний багтаамжтай. Дээд хурд нь 19 далайн миль. Дюти фригээс эхлээд, цагаа зугаатай өнгөрөөх төрөл бүрийн үйлчилгээ, кинотеатр, хүүхэд саатуулах төв, усан бассейн, хурлын танхим, хүлээн авалтын танхим, төрөл бүрийн хоолны газар, SPA төвтэй аж.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ