Төрийн дээд цол, одон медаль хүртээв

img

   

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Дэлхийн хөдөлмөрчдийн өдөр, Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан байгаль орчин, мал аж ахуй, хөдөө аж ахуй, соёл урлаг, нийтлэг үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн дээд цол, одон медаль хүртээж гардуулан өгөв.

Монгол Улсын Байгаль орчны гавъяат ажилтан цолоор Байгалийн түүхийн музейн чихмэлийн мастер Долгорын Дагиймааг,
Монгол Улсын Гавъяат агрономич цолоор Хэнтий аймгийн “Шинжлэх ухаан, Хөдөө арал” компанийн агрономич Халтарын Жамъяндоржийг,
Монгол Улсын Гавъяат багш цолоор Хөгжим бүжгийн коллежийн цохиурт хөгжмийн багш Бат-Өлзийн Зоригтыг,
Монгол Улсын Гавъяат малчин цолоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Содномын Батаа, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн малчин Чоймболын Цамба нарыг,
Монгол Улсын Гавъяат тээвэрчин цолоор Цахилгаан тээвэр ХК-ийнтроллейбусны жолооч Хултайн Жаргалсайханыг,
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч Ичинхоролын Нарангэрэлийг,
Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүлэгч гишүүн, ая зохиогч, дуучин Сономцэвээний Хүрэлбаатарыг,
Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор Дорноговь аймгийн Саранхөхөө театрын ерөнхий найруулагч Нацагдоржийн Пүрэвдоржийг,
Монгол Улсын үйлчилгээний гавъяат ажилтан цолоор Ус сувгийн удирдах газрын засварчин Самбуугийн Батдэлгэр, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын мужаан Раашийн Сайнбуян нарыг,
Монгол Улсын Хүний гавъяат эмч цолоор Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн их эмч Раашийн Батхишиг, Нэгдүгээр төрөх эмнэлгийн сэхээний тасгийн их эмч Чогсомын Содномпил нарыг тус тус шагналаа.Мөн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болон Дэлхийн хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, батлан хамгаалах, аж үйлдвэр, хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнав.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор “Говь” ХК-ийн засварчин Бадарчийн Бат-Очирыг,
Алтан гадас одонгоор  “Шууд.эм.эн" сайтын сэтгүүлч Хээшигийн Ариунбаатарыг, Улаанбаатар чуулгын оёдолчин Даваадоржийн Дэлгэрмаа, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, цаг уурын ахмад ажилтан Хожаханы Квадраш нарыг,
Цэргийн гавъяаны одонгоорУлсын Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрлөх хэлтсийн дарга Халтарын Доржсүрэн, Хууль сахиулахын их сургуулийн ахлах багш Лувсанравдангийн Сангидорж нарыг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Монгол шуудан ТӨХК-ийн үйлчилгээний хэлтэст хэвлэлийн худалдагч Аюушийн Нармандах, Эмгэг судлалын төвийн сантехникч Жалбуугийн Сүхбат, ТВ5 телевизийн олон улсын тоймч Баатарын Оюун нарыг,
Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 337 дугаар ангидбагаж хэрэгсэл түгээгч-диспетчир Жанчивдоржийн Мөнхтуяа нарыг тус тус шагнав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
шагнал хүртсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баяр хүргэе.эзнээ олсон шагнал гэж энэ дээ
2013-05-04
colongoo:
xyyl byc vg xepgeleegvi tanai cait yagaad xvnii epx choloo xaagaad bgaa yam
2013-05-03
zochin:
xamgiin cain xvmvvciin toond bayrtsogt yaagaad baixgvi bainaa.tvvnii xodolmoriig yramshyylax gyi um bolyy
2013-05-03
цэнджав:
ардчилсан намын бол хэн хамаагүй төрийн одон медалийг авдаг юм бусад намых бол хичнээн бүтээлтэй ажилласан ч авахгүй элбэгдорж бол намын хүмүүстээ төрийн өндөр шагнал зөөлөн суудал амалсанаар өөрийгөө ерөнхийлөгчид дахин сонгогдох замаа засч байна АРД ТҮМЭН МИНЬ ДАХИН БИТГИЙ ЭЛБЭГДОРЫН СОНГООРОЙ АМААРАА ШОРОО ҮМХЭНЭ ШҮҮ
2013-05-03
зочин:
ЭНэ Элбэгдорж өмнөх сонгуулийн үеэр л юу гэж донгосоод байлаа. өөр мөн адилхан гар шүү дээ. Үнэхээр шагнах хүмүүсээ төр шагнаж урамшуулах хэрэгтэй одоо л мэдэрч байгаа юм байрлгүй дээ.Чамайг ахиж ерөнхийлөгч болохгүй байхаа ард түмэн юу чхийсэнгүй
2013-05-03
WQERTYUI:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХДҮҮДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, "МОНЭКО" КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, ХҮРЭН НҮҮРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА "КОММОНМАКС" КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ БАС ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ???
2013-05-03
хрхрхрхрх:
баяр хүргэе Үнэхээр ажилчин ардыг үнэлсэн байна Эзнээ олсон шагнал байна аа Амжилт хүсье
2013-05-03