Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш нийслэл хотын иргэдтэй уулзахаар боллоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүр нийслэлийн иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өгдөг уламжлалыг анхлан тогтоосон.
Ерөнхийлөгчийн нийслэлийн иргэдтэй хийх энэ удаагийн уулзалтад Улаанбаатар хотын удирдлагууд оролцож хоттой холбоотой асуудлуудаар иргэдийн асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Уулзалт Төрийн ордонд 11.00 цагт эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ