Бүтэн эрхтэй болохын төлөө Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдлээ

img

  Ардчиллын амин сүнс болсон Хэвлэлийн эрх чөлөө монголд жил ирэх тусам хумигдсаар байгаа билээ. Монгол Улс 2005 онд эхний Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 50-д багтаж байсан бол найман жилийн дотор хоёр дахин ухарсан. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг жагсаалтад дэлхийн 179 орноос Монгол 98 дугаарт орсон байна.   Тиймдээ ч Мэдээллийн сайтуудын ассоциаци Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Бүтэн эрх хаана байна” уриан дор “Онлайн марафон" аяныг эхлүүлж байгаа билээ. Энэ аянд өнөөдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монголын хэвлэл мэдээллийн холбоодууд болох Мэдээллийн Сайтуудын ассициаци, Монголын Сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Радио телевизийн академи, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо зэрэг байгууллагууд нэгдэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дэлхий нийт “Хэлэх эрхээ хамгаалъя” гэсэн уриа дэвшүүлсэн.   Харин манай орны хувьд хэлэх эрх нь байна уу, хамгаалах хэмжээнд хэлэх эрхтэй юу гээд эргэн харах зүйл бишгүй бий. Хэлэх эрхтэй хүмүүс нь тэрийгээ хамгаалъя гэж байгаа ч манайд хэлэх эрх байхгүй учраас хамгаалах зүйлгүй болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс хамгаалахаасаа илүү эхний ээлжинд хэлэх эрхтэй байя, хагас эрхээ бүтэн болгоё гэж зорьж байгаа нь энэ юм. “Онлайн марафон" аян нэг жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд бүтэн эрхээ олж авахаар олон ажлыг өрнүүлнэ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Munkhbat ch uher ni unen shuu kkk
2013-05-04
zochin:
Meregjildee unen ch hun hovor, hool mungu haraad l guigeed baidag, Setguulch hun dugnegt hiih erhgui zuvhun yu baigaag ni il gargaj bichdeg altan durem baidagiig meddeg hun baihgui tul hugjihgui
2013-05-04
УНШИГЧ:
ХААЛТТАЙ МЭДЭЭЛИИЙН УЧРЫГ ОЛООД ЮМ БИЧИХ НЬ БҮҮ ХЭЛ НЭЭЛТТЭЙ БАЙГАА ЮМЫГ САЙН СУДЛААД БОДИТ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЧИХАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЛСУУДТАЙ ЮУ ЯРИХ ВЭ?
2013-05-03
Бархүү:
Усны үхэр Мөнхбат.
2013-05-03
ХААНХҮҮ:
ӨӨРСДӨӨ БИЕ СЭТГЭЛЭЭ ХУДАЛДААД БАЙГАА НӨХЦӨЛД ЮУ ЯРЬЖ ЮУ ХИЙГЭЭД Ч НЭМЭРГҮЙ ДЭЭ
2013-05-03
засс:
Монгол бол Хэвлэлийн Хамгийн буруу эрх чөлөөтэй газар Сэтгүүлч та нар олигтой шударга байсан бол Монголын нийгэм одоогоосоо арай Цэвэр байх байсан Сэтгүүлч нар эхлээд аль нэг Намд элсэж худалдагдахаа больчих Дараа нь эрх чөлөө энэ тэр гэж ярь
2013-05-03