Алтны уурхайд 60 гаруй хүн амиа алджээ

img

Суданы Дарфурын ойролцоох алтны уурхайд осол гарч 60 гаруй хүн нас барсан тухай “Риа-Новости” агентлаг мэдээллээ. Осол өнгөрөгч даваа гаригт болсон байна. Даваа гаригаас хойш аврах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд 60 гаруй хүн амиа алдсан тухай пүрэв гаригт мэдээлжээ. Аврах ажиллагаанд оролцож байгаа нэгэн “Яг төдөн хүн гэж хэлэхэд хэцүү байна. Яагаад гэвэл туннельд хэдэн хүн байсныг хэн ч мэдэхгүй байгаа” гэжээ. Аврагчид гар ажиллагаа явуулж уурхайчдыг аврахыг хичээж байна. Тэд  техник хэрэглэх нь хөрсний нуралт үүсгэх магадлалтай гэж байгаа юм байна. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ