
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Замын Цагдаагийн хажууд байрлах "Траст трейд" хиамны цехэд дэлбэрэлт болжээ. Тухайн газарт цагдаа, түргэн тусламжийнхан болон онцгой байдлын ажилтнууд ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр тус үйлдвэрт ажиллаж байсан манаач, гагнуурчин хоёр хүнд гэмтэл авсан. Тэднийг ГССҮТ-д хүргэхээр авч явсан байна. Одоогоор галыг унтраагаад байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
http://youtu.be/txxBHOcc47I
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ