Г.Өсөхбаярт баяр хүргэлээ

img

  Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал Монгол улсын гавъяат тамирчин Хойд туйлын 90 градуст эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан Монгол Улсыг гавьяат тамирчин Г.Өсөхбаярыг  хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм. Дэд сайд М.Түмэнжаргал удахгүй 8000 метрээс дээш өндөртэй ууланд гарсан тохиолдолд Засгийн газрын мөнгөн шагнал өгдөг болгох асуудлаар засгийн газрын тогтоолд оруулахаар яамдуудаас санал аваад эхэлсэн бөгөөд хэрэв дэмжигдвэл мөнгөн шагналд хамрагдах  боломж бүрдэж байгааг дуулгасан  юм. Энэ үеэр Г.Өсөхбаяраас дараагийн гарах ноён оргилынх нь  талаар тодруулахад уулчин хүнд гарч үзээгүй оргил  бүр мөрөөдөл нь байдаг гэсэн хариултыг өгч байсан юм. Дашрамд сонирхуулахад, 1988 онд монгол хүн анх удаа хойд туйлд гарахаар бэлтгэл хийж байсан боловч багийн гишүүд хангалттай бүрдэж чадаагүй учраас өдий хүрсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шөнө:
шөнө буувал болно гээ биз дээ
2013-05-05
xurd:
bayr hurgie.odoo ch saran deer buuj boloh ym.nar ch arai bolohgui baih aa oroldood uzeh uu .
2013-05-04
шөнө:
шөнө буувал болно гээ биз дээ