“Түрээсийн орон сууц” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг иргэд хүсчээ

img

Улсын бүртгэлийн ерөнхий газар 1890 дугаарын лавлах утсаа ажиллуулдаггүй, БЗД-ийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын ажилтны тоог нэмэх шаардлагатай, нийслэлд зөвшөөрөлгүй барилгууд боссоор байна, замын гэрэлтүүлгүүд өдрийн цагаар байнга асаалттай байна, хорооны засаг дарга нар ажлаа хийхгүй хийдүүлж байна, Гэмтлийн эмнэлгийн даргын томилгоо удааширснаас тусламж үйлчилгээний чанар нь муудлаа, Хавдар судлалын үндэсний төвд ганц байдаг туяа эмчилгээний аппарат эвдэрсэн нь хүндрэл үүсгэж байна гэхчлэн олон асуудлыг энэ долоо хоногт иргэд “11 11 төв”-д дуулгалаа. Сургуулийн үйлчлэгч ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэтгэлэгт багш нарын адил хамрагдмаар байна, багшийг багшаар нь биш суралцагчдаар нь дүгнүүлдэг, заалгах багшийг нь сонгуулдаг болгомоор байна гэж зарим иргэн үзжээ. Суралцагчдынх нь сурлага хөгжил, хүмүүжил төлөвшилд гарсан өөрчлөлтөөр багшийн ажлыг үнэлэх журам боловсруулж байгаагаа БШУЯ-наас тайлбарласан байна. Мөн ирэх 8 дугаар сард багтаан туяа эмчилгээний шинэ аппарат оруулж ирэхээр ажиллаж байгаагаа ЭМЯ хариу мэдээлжээ. Санал шүүмжээс гадна талархал, сэтгэгдлээ иргэд “11 11 төв”-д байнга ирүүлдэг. Энэ долоо хоногийн хувьд ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаад олон иргэн талархал илэрхийлэхийн зэрэгцээ энэ ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэхийг хүсчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hvn:
Сэтгэгдэлtvreesiin oron suuts hotolbort tgd haana ymar utasaar yrij lawlaj ochij uulzah talaar medeelel hiij boldgu ymu
2016-02-21
odko:
Ene tegd yah yum be olon jil turees tuluud bairaa huwichilj awah yum boluu
2015-04-13
зочин:
ОДОО Л ОВОО ЗӨВ ЮМ ХИЙХ НЬ ДЭЭ ӨЧНӨӨН ЖИЛ ХЭЛЖ ЯРЬЖ БИЧСЭН ДЭЭ 8% ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ ЧАДДАГСАН БОЛ ЮУ ГЭЖ АЙЛЫН БАЙРАНД САР БҮР 350-450.0 ӨГӨӨД СУУЖ БАЙХ ВЭ ДЭЭ 20 ЖИЛ БАЙР ХӨЛСӨЛЖ БНА АНХ 4000 БАЙЖ БИЛЭЭ ОДОО БАРАГ 500.0 БОЛООД БНА ШҮҮ ДЭЭ 20 ТОЙ ХҮҮХЭДТЭЙ ХҮН ХАЖУУ ӨРӨӨНД АМЬДРАЛТАЙ БИШ
2013-05-05
zochin:
tureesiin oron suutsnii talaar delgerengui niitlej ogooch
2013-05-05