
МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр өглөө эхэлсэн. Бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулах юм. Хурал завсарлаж 16 цагаас хуралдахаар болсон байна.
Өчигдөр орой хуралдсан тус намын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр дөрвөн хүний нэрийг Бага хуралд санал болгосон. Уг дөрвөн хүн нь МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан нар аж. Хаалттай хуралдаж буй хурлын уур амьсгал нилээд ширүүн болж байгаа сурагтай. Удахгүй дахин хуралдаад Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчээ зарлана.
Б.Чингүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ