Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говь талын нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 13 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ