
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Р.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчиллөө.
Р.Ганбаатар нь 2009 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Наранбулаг гэдэг газар өөрийн хамтран амьдрагч Ч-г зодож танхайран биед нь хүнд гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Мөн Р.Ганбаатар нь дангаар болон бүлэглэж, шунахай сэдэлтээр нийт 5 удаагийн үйлдлээр 14 адууг хулгайлж, бас бусдын морийг итгэл эвдэх аргаар залилж мэхлэн хохирогч тус бүрт бага бус хэмжээний хохирол учруулан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийж оргосон гэмт хэргийг тус тус үйлдсэн аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ