Тэсрэх бодисон дээр суусан нийслэлчүүдэд сануулга өгөв

img

  Замын цагдаагийн газрын зүүн талд байрлах “Траст трейд” хиамны үйлдвэрт өнгөрөгч баасан гаригт дэлбэрэлт болсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн VI хороо, 13 дугаар хорооллын “Шинэ дөл” цогцолборын дэргэд байрлах “Траст трейд” хиамны үйлдвэрийн махны агуулахад 14.30 цагийн орчимд дэлбэрэлт болж,  дэлбэрэлтийн улмаас хоёр хүн шархдсан. Гал унтраах ангийнхан дуудлага өгснөөс арваад минутын дараа ирж галыг унтраасан юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед байсан гагнуурчин хамгаалагч хоёр дэлбэрэлтэд өртсөн талаар мэдэгдэж байсан. Тэднийг Түлэнхийн төв эмнэлэгт шилжүүлсэн бол Онцгой байдлын албан хаагчид гарсан галыг цаг алдалгүй унтраах ажлыг хийсэн юм. “Траст трейд”-ын хиамны цехийн махны агуулахад гарсан дэлбэрэлт, галын шалтгаан хуулийн дагуу 14 хоногийн дараа тодорно. Гэвч тухайн үед дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн хайлшнууд “Шинэ дөл” хотхоны байшинг давж, ойр орчимд байсан хэд хэдэн автомашины шилийг хагалсан байсан. Магадгүй илүү хүчтэй дэлбэрэлт болсон бол хаяа дэрлэн байрлах орон сууцны хотхон, шинээр баригдаж буй орон сууцнууд, иргэдийн амь нас эрүүл мэнд гээд багагүй хохирол учирч болзошгүй байсан нь нууц биш. Ер нь нийслэл хотод энэ мэт тэсрэх, дэлбэрэх бодис ашигладаг үйлдвэр аж ахуйн нэгж,  шатахуун түгээгүүрүүд орон сууц, гэр хороололын дунд хамгийн зохимжгүй газраа байршдаг. Тиймдээ ч тэсрэх бодисон дээр суусан нийслэлчүүд гэх яриа ч бий. Галын дүгнэлт гарч, дэлбэрэлтийн шалтгаан тодрох нь мэдээж. Харин шатах тослох материал, газ, шатахуун ашигладаг байгууллагууд  аюулгүй ажиллагаандаа анхаарлаа хандуулж, дотоод хяналтаас сайжруулахыг энэ удаагийн хэрэг санууллаа.   П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХАБЭА-н инженер Маагий:
Хийн гагнуур хийж байсан, эсвэл шатдаг хий хэрэглэж байсан 2-ын л нэг байна. Хийн гагнуур л байх гэж бодож байна, гагнуурт хэрэглэх баллонуудын хаалт редуктер дээр хий алдаж байсан, эсвэл гагнуурын яг хийн баллоны ойр хийсэн байж болзошгүй, богино шланктай дээр нь гагнуур хийж байсан байх баллоныхоо, гагнуурчин туршлага мэдлэг багатай хайхрамжгүй хүн байж, энд ажил удирдаж байсан этгээд удахгүй галын болон даралтат савны аюулгүй ажиллагаанд тогтмол сууж ахин ийм төрлийн алдаа гаргахгүйн тулд бүхнийг хийх байхаа гэж бодож байна. Цахилгаан гагнуурчин хүнийг хийн гагнуур хийлгэсэн байж болзошгүй дүр зураг тодроод л байна... Гагнуурчинг жил бүр зохих сургалтанд хамруулж, аж ахуй нэгж өөрсдөө хагас жил тутамд дотоод комисс томилон мэдлэг чадварыг шалган акт үйлдэн гагнуурчингаар ажиллах эрхийг нь сунгаж байх ёстой...
2013-05-06
Ganaa:
Odoo neg xesegtee dandaa utsan xim idetsgeene shy za yu.
2013-05-06
ssss:
Baynmongol xoroollin zamiin oiroltsoox zarim ailuudiin shil ni xagarsan bnlee delbereltend
2013-05-06
Ganaa:
Odoo neg xesegtee dandaa utsan xim idetsgeene shy za yu.
mongol:
khytad solongos khoolond orson mongolchuudiig torgoe
2013-05-06
Torson nutag mine:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА. eniig ymar hvn bichsen be, nutag usniihaa toloo negdehed belen bga shvv nutgiin ard tvmen chine. Vgee hvrgej erthen deer ni negdeh heregtei gj bodoj bn.
2013-05-06
wqertyuio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-05
.......:
Энэ юу ч биш. Хотоор нэг бинзен газ ачсан машинууд зам арчаагуй явж байна шдээ. Бас л дэлбэрсэнийх нь дараа ухаанаар орцгоох уу ДАРГА нараа.
2013-05-05