“Нарны онгоц” дусал ч түлшгүй Америкийн нэг захаас нөгөө зах хүртэл нисэв
Нарны илчээр түлш хийсэн онгоц Сан-Францискод туршилтын нислэг хийжээ. Онгоц Америкийн зүүн эргээс баруун эрэг хүртэл дусал ч түлшгүй амжилттай нислэг үйлдсэн байна. Хосгүй онгоцыг “Solar Impulse” хэмээн нэрлэсэн бөгөөд өнгөрөгч баасан гаригаас эхлэн Феникс, Даллас, Сент-Луис, Вашингтон, Нью-Йоркт түр зогсон нислэг үйлджээ.
“Solar Impulse” 12 мянган фото элементтэй. Өдөртөө нарнаас энерги авч 24 цаг ажиллах хүчирхэг дөрвөн моторыг цэнэглэдэг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ