
“UBS” телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2010” наадмын Гранпри шагналт дуучин Б.Жавхлантөгс тэмцээний эхний шатнаас л хоолойн чадлаараа урлагийнхан болоод шүүгчдэд өндөр үнэлэгдэж байсан гэдэг.
Соёл урлагийн их сургуулийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөнөөр мэргэжлийн дуучин гэх алдар хүндийн эзэн болсон тэрбээр ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулгад гоцлол дуучнаар ажилладаг.
Тэгвэл дуучин Б.Жавхлантөгс Ялалтын баярт зориулсан бие даасан тоглолтоо “Серж интернэшнл” ХХК-ийн хамт олны дэмжлэгээр “Эх, дороги...” нэртэйгээр тун удахгүй толилуулах гэж байна.
“Эх, дороги...” тоглолт энэ сарын 9-нд Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох юм.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ