Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

img

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим, баруун болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, Зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр 27-32 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна. Улаанбаатарт  үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 17-19 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ