В.Кличко дэлхийн аваргаа хамгаалж чадлаа
Украины боксчин Владимир Кличко мэргэжлийн боксчдын дундах супер хүнд жингийн аваргын цолоо хамгаалжээ. Тэрбээр өнгөрөгч шөнө Германы Маннгеймд болсон тэмцээнд Италийн боксчин Франческо Пьянетыг зургаа дахь раунддаа нокатуаар ялжээ. Түүний өрсөлдөгч дөрөв, тав дахь үедээ унаж байсан ч гурав дахь дээр нь шүүгч цэвэр ялалт өгсөн байна.
Ийнхүү мэргэжлийн бокст 60 удаа рингинд гарахдаа 51-т нь нокаутаар ялсан сайхан амжилтыг Кличко гаргажээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ