“Chanel №5” 92 нас хүрлээ
Францад 1921 оны тавдугаар сарын 5-ны энэ өдөр алдарт “Chanel №5”-ыг танилцуулж байв. Домогт Коко Шанелийн гаргасан анхны сүрчиг. Тавдугаар сарын 5-н гэдэг зүгээр л санамсаргүй тоо биш. Энэ бол түүний азтай тоо. Шанель №5-ын томъёог орос-францын химич Эрнест Бо гаргасан юм. Сүрчигний сав ч тухайн үедээ энэ салбарт хувьсгалын дайтай тооцогдож байв. Коко үнэртнээ олонд танилцуулахын өмнө найз бүсгүйчүүддээ туршилтаар өгч удалгүй Францын бүсгүйчүүд тэр чигтээ энэ сүрчигний улаан фэн болж байжээ.
Хэдийгээр энэхүү сүрчгэнд ямар ч сурталчилгаа шаардлагагүй ч загварын ордон нэг төрлийн үнэртний “элч” байдгийн хувьд цаг үедээ тааруулан хэнийг нүүр царайгаараа сонгож байсныг харцгаая.
Мэрилин Монро “Chanel”-албан ёсны нүүр царай болоогүй байсан ч энэ сүрчгийг бараг л усанд орохтой адил хэрэглэдэг байсан юм. Харин 1950-иад оны үед анхны элч төлөөлөгч нь болж байв.
“Та унтахдаа юу өмсдөг вэ” гэсэн асуултад Мэрилин Монро “Хэдэн дусал “Chanel Nº5” гэж хариулсан нь одоо хүртэл дурсагддаг.
1970-аад онд сүрчгийг Катрин Денев сурталчилж байв. Зорилго нь алдагдаад байсан алдар цуугаа эргүүлж авахын тулд.
“Chanel №5”-ын имижийн төлөө Деневийг сонгосон арт-захирал Жак Хелю, найруулагч Ридли Скотт нар ажиллаж богино хэмжээний кино шиг рекламны ролик хийж байв.
1990-ээд онд “ Chanel №5” бусад ямар ч сүрчгээс илүү сурталчилгаандаа анхаарал хандуулсан байдаг. Брэндийн нүүр царай Кароль Бук болж зураг авалтыг Патрик Демаршелье, Доминик Иссерман нар хийж байлаа.
2003 онд Николь Кидман нүүр царайгаа нь сонгогдлоо.
2012 онд компани мөн л нэг төрлийн хувьсгал хийж эмэгтэй сүрчгийг эрэгтэй хүн Холливудын од Брэд Питт сурталчилсан юм.
Ийм байхгүй ёсгүй гэж хичнээн маргаж болох ч Брэд Питтийн гараас “Chanel №5”-ыг авахыг хүсэхгүй эмэгтэй гарах уу.
Д.Баясаа



СЭТГЭГДЭЛ БИЧИХ