
Улсын драмын эрдмийн театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн залуу дуучин Л.Солонго өнөөдөр анхны бие даасан "Хүслийн бороо" цомгоо худалдаанд гаргана. Цомгийн нээлт өнөө орой "Сити Номадс" ресторанд болно.
Түүний “Сэлэнгэ сайхан нутаг”, “Сэрээч, сэрээч”, “Цас бид гурав” зэрэг олон сайхан уран бүтээл олны хүртээл болсон юм. Түүнчлэн “Амьнаас үнэтэй Монгол ” дуугаа өөрийн багш Ардын жүжигчин А.Долгорын хамт дуулж олны хүртээл болгосон сонсогчдод ихээхэн таалагдсан билээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ