Ерөнхий сайд руу халдахыг завджээ

img

  Египетийн ерөнхий сайдын сууж явсан машины цуваа руу буудсаныг “ИТАР-ТАСС” агентлаг мэдээллээ. Каирын төвд болсон энэхүү хэргийг пикап маркийн машинтай явж байсан таван хүн үйлдсэн байна. Хамгаалалтынхан хариу гал нээсэн бөгөөд хожуу тэднийг баривчилжээ. Үзлэг хийхэд тэдний машинд зэвсэг байсан байна. Харин жолооч байцаалтад “Цуваанд орох гэсэн боловч цагдаагийнхан оруулаагүй тул зорчигчид нь бухимдаж буудсан. Хариуд нь хамгаалалтынхан агаарт буудаж сануулсан” хэмээн ярьжээ. Буудалцааны үеэр ерөнхий сайдын сууж явсан машин цуваанаас гарч холдон одсон бөгөөд сайд ямар нэг бэртэл гэмтэл аваагүй ажээ. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwertyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-06