
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ЕБС-ын сурагч 16 настай М, Б, 13 настай Б нар ахуйн хэрэглээний хий үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад автомашины цонх хагарсан байна гэх дуудлага өнгөрсөн баасан гаригт иржээ. Дуудлагын дагуу шалгахад "Тоёото марк-II" загварын автомашин дотор гурван хүүхэд хий үнэрлэж байгаад ийнхүү дэлбэрсэн байна. Хүүхдүүд тодорхой хэмжээний түлэгдэлттэй байгаа бөгөөд хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ