"Сант Марал"-д сануулга өгөв

img

  “Сант Марал” сангаас 2013 оны 4-р сарын 5-21-ний хооронд Улаанбаатар хот болон Увс, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудад Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар явуулсан судалгаандаа “Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намуудаас аль нь таны санал бодолд тохирсон нэр дэвшигч дэвшүүлж чадах бол?”, “Таны бодлоор Монголын Төрийн Тэргүүний /Ерөнхийлөгчийн/ албан тушаалыг хэн нь хамгийн сайн гүйцэтгэж чадах вэ?” гэсэн санал асуулга явуулж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилсан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5.4-д заасан “Аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон байна. Дээрхи хууль  зөрчсөн "Сант Марал" санд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн  тухай" хуулийн 33.19-ийн заалтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний/1.123.200/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан болно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хуулиндаа алга:
Наад хуулийн заалтад чинь үр дүнгээ мэдээлбэл торгоно гэж байхгүй байна шүү дээ. Сант маралыг торгосон нь буруу байна.
2013-05-06
......:
Шийтгэл нь бага байна. Наад захирал гэгч санаатай уйлдэл хийж байна шдээ. Хаах хэрэгтэй.
2013-05-06
Zochin:
1 saya tugruguur torguulaad iimerhuu surtalchilgaa hiigeed bval iluu ashigtai yum bish uu? Shudraga l baiya l daa.
2013-05-06