
"Black Zebra", "Navchaa flim"-ын хамтрасан бүтээл "Лардьма" уран сайхны кино өчигдөр кино театруудад нээлтээ хийсэн. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хийгдсэн тус киноны зохиолыг кино зохиолч Д.Төрмөнх бичиж, найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллажээ.
Нээлтийн үеэр киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин, Д.Пүрэвсүрэн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрээр "Би эр хүнд хайртай " зэрэг жүжиг, "Боолын гэрээ", "Гоёлын даашинз", "Цасан охин", "Гэр " зэрэг дэлгэцийн бүтээл, 30 гаруй клипинд тоглосон билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ