Канад улсын стандартын байгууллагатай хамтран ажиллана

img

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Канад Улсын Стандартын зөвлөлийн дарга Жон Уолтерийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Шадар сайд их бүтээн байгуулалт, уул уурхай, хатуу зөөлөн дэд бүтцийн хөгжлийг стандартаар дамжуулан удирдаж, Стандарттай Монгол Улс болохын төлөө ажиллаж байгаагаа дуулгасан юм.Ижил төстэй уур амьсгалтай орны хувьд манай улс ой мод, барилгын салбарт одоогийн байдлаар Канадын нийт 14 стандартыг орчуулан хэрэгжүүлж байна. Канадын модон барилга төдийгүй цаашид барилга авто зам, байгаль орчны нөхөн сэргээлт, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ  байгаагаа илэрхийлээд харилцан биедээ туршлага  солилцох  хэрэгтэйг онцолсон.

Мөн Монгол Улсын стандартчилалын тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын стандартчилалын байгууллага, Ази номхон далайн стандартын байгууллагаас төсөл хөтөлбөр  хэрэгжүүлэхэд дэмлэг үзүүлэхийг хүслээ. Ноён Жон Уолтер хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд, Канад улс нь стандарт хөгжүүлэх баримт бичгээ боловсруулан түүнээс танай улс санаа авах олон зүйл байгаа. Бид Стандартчилал хэмжил зүйн газартай хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан. Эхлээд ямар, ямар стандартыг боловсронгуй болгох  вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй  гэлээ. Канадын стандартын зөвлөл нь 1970 онд байгуулагдсан бөгөөд, Ноён Жон Уолтер нь стандартчилалын чиглэлээр хориод жилийн туршлагатай, Олон улсын стандартын байгууллагын  Бодлогын хорооны даргад  нэр дэвшиж байгаа аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭНЧБИШ:
ТЭРБИШ ДАГВА ДАРГАА СТАНДАРТ ГАДАРЛАДАГ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЖ БАЙЖ ХЭНТЭЙ ЮУГАА ЯРИХАА БОДМООР ЮМ. ДЭЛХИЙН СТАНДАРТЫГ ЕВРОПЫНХОН ХӨТӨЛДӨГ КАНАДЫН БОДЛОГЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГ ГЭЖ ХЭН Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЯДАЖ ISO.ORG ВЭБ САЙТАД ОРООД ҮЗЭЭЧ ДЭЭ. БИ ЭНЭ СЭДВЭЭР БАКАЛАВРЫН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА. ЯДАЖ НАДТАЙ УУЛЗАХГҮЙ ДЭЭ
2013-05-06
сайн:
Сонин юм канадыг чинь ямарч стандартгүй хуульгүй орон юм байх бодож байсаншдээ
2013-05-06