Хөдөө аж ахуйн бирж туршилтын арилжаа хийжээ

img

  Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаагаа эхлээд нэг сар болж байгаа билээ.  Энэ хугацаанд тэд 18 удаагийн туршилтын арилжаа хийсэн байна. Энэ талаар өнөөдөр Хөдөө аж ахуйн биржийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард нийт 192 035 богц буюу 1920.35 тонн цагаан, цайвар, бараан, ангилаагүй гэсэн дөрвөн төрлийн ноолуурыг 123.57 тэрбум орчим үнийн дүнтэй тэнцэх арилжаа хийжээ. Арилжаанд оролцуулсан  ноолуурын дундаж үнэ нэг богц нь 643485.38 төгрөг буюу 45.16 хувиар өндөр байгаа ажээ. Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ