БНХАУ-ын Си Жиньпин залуусаа үндэстний сэргэн мандалд уриалан дуудлаа. Түүний хэлснээр залуу үе мэдрэмжтэй, хариуцлагатай, хүч тэнхээтэй байх нь “Хятад мөрөөдөл”-ийг хэрэгжүүлэх итгэл найдварыг бий болгоно гэжээ. Тэрбээр дээрх үгийг Хятадын Залуусын өдөрт нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөгчидтэй ярилцахдаа хэлсэн байна.
Си Жиньпин даргын оруулсан “Хятад мөрөөдөл” концепц нь бүхэлдээ хятад үндэстний сэргэн мандалт гэсэн ойлголт төрүүлж байгаа юм. Тэрбээр “Хэрвээ тухайн үндэстний залуус амбицтай, итгэл найдвартай бол цэцэглэн хөгжинө” гэжээ.
Д.Баясаа