Америкийн рэпер Крис Келли нас баржээ
Америкийн 34 настай рэпер Крис Келли (Mac Daddy) мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан тухай “Ассошейтэд пресс” агентлаг мэдээллээ.
Түүний ойрын хүн ням гаригийн 16.30-д цагдаад дуудлага өгсөн бөгөөд Атлантагийн эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй байна.
Эмч нар урьдчилсан байдлаар хар тамхины төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэсэн гэж байгаа боловч задлан шинжилгээний дараа нарийвчилсан мэдээлэл гаргах аж.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ