Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ баг Монголд бэлтгэл хийнэ
Хойд Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ баг Монголд саатжээ. Тэд Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний бэлтгэлийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны тамирчидтай хамтарч хийхээр болсон байна. Хоёр улсын шигшээ багийн хамтарсан бэлтгэл өнөөдөр Спортын төв ордонд нээлттэйгээр эхлэж байгаа аж. Тиймээс манай тамирчид Үндэсний лигийн тоглолтыг энэ сарын 22-нийг хүртэл завсарлуулахаар болсон байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ