Ерөнхий сайдын ажлын хэсгийн дүгнэлт хангалтгүй болсон гэв

img

  Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 22 тугал өнгөрсөн гуравдугаар сард гэнэт үхсэн. Үхсэн тугалнуудад мал эмнэлэг, лабораторийн хийсэн шинжилгээгээр "цацрагийн хордлогоос болж, тугалнууд эндсэн" гэх дүгнэлт гарсан билээ. Энэ асуудлын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус нутагт ажлын хэсэг гаргасан. Харин ажлын хэсгийнхэн шаардлага хангахгүй дүгнэлт гаргаса талаар нутгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ " Ажлын хэсгийнхэн тугалнуудыг цаг бусаар хорогдсон. Цацраг, уран, халдварт өвчнөөс болоогүй селен, зэс, сульманын хордлого байх магадлалтай" гэсэн таамагласан дүгнэлт гаргасан. Үүнээс харахад, Засгийн газар цөмийн энергийн үйл ажиллаааг гүйцэд хянаж чадахгүй байна. Ийм нөхцөлд ураны хайгуул, туршилтын олборлолт, шар нунтаг үйлдвэрлэл зэргийг таслан зогсоох хэрэгтэй. Мөн цацраг эрдсийн хайгуул, ашиглалтын лицензийг хүчингүй болгох хэрэгтэй" хэмээн ярьсан юм. Дашрамд дурдахад, манай улсын хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь зэрэг дөрвөн аймгийн нэр бүхий сумдад уран олборлох лиценз олгосон байна. Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зээ зээ:
Мал зүгээр л үхээд бгаа хэрэг үү
2013-05-08
Суурьма:
2 дахь хонгор бий боллоо Сурьма гэдэг чинь хорт бодис тэгээд яаж хордоогүй гэдэг дүгнэлт хийдэг бнаа ЭРҮҮЛ УЛс уу
2013-05-08
wqertyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-06