
НҮБ-ын тусгай комисс Сирийн босогчид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдэгдэл гаргасныг “
Reuters” агентлаг мэдээлжээ.
Тус комиссын гишүүн Карла дель Понте “Комиссын гишүүд Сирийн хөрш орнууд, нүүдлийн эмнэлгийн эмч нараас мэдүүлэг авсны дүнд химийн зэвсэг хэрэглэсэн байх өдөр магадлалтай гэж үзсэн. Зэвсгийг тус улсын засгийн газар биш босогчид хэрэглэсэн” хэмээн мэдэгджээ.
Карла дель Понте Швейцарийн ерөнхий прокуророор ажиллаж байсан. Мөн Олон улсын шүүхэд Югославын асуудлыг хариуцаж байв.
Сирийн засгийн газар болон сөрөг хүчин Алеппо, Дамаскийн ойролцоо өнгөрөгч гуравдугаар сард, Хомсад өнгөрсөн оны 12 дугаар сард химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж байгаа юм.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ