Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг томилов

img

  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Шүүхийн шинэтгэлийн талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сард Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төслийг УИХ-д батлуулсан юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэн. Шүүхийн шинэтгэлийн хуулиуд хэрэгжиж эхэлснээр Шүүхийн хараат бус байдлыг хангах үндсэн зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг УДШ-ийн Ерөнхий шүүгч толгойлдог байсан хуучин зохицуулалтыг халж Шүүхийн ерөнхий зөвлөлийг шинээр хараат бусаар бие даасан бүтэцтэйгээр зохионбайгуулж байгаа юм.
Энэ дагуу Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн Ерөнхийлөгчөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг анх удаа хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах зорилгоор байгууллаа.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Дашзэвэгийн Эрдэнэчулууныг, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Дамдинсүрэнгийн Дамдин-Одыг, Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэгийг, Хууль зүйн яамнаас Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаартус тус нэр дэвшүүлэн санал болгосныг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч томиллоо.
эх сурвалж http://www.president.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qweertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-06
элбэгдорж:
Нанзаддоржийн Лүндэндорж ЭНЭ ХҮН ЧИНЬ СОГТУУГААР ХАМТРАН АМЬДРАГЧИЙНХАА АВТОМАШИНААР ХҮН ДАЙРЧ АЛСАН ХҮН МӨН ҮҮ?
2013-05-06
zochin:
shuuh haraat bus shudarga baih nohstol burdsend bayartai baina.SHEZ iin gishuuded amjilt huseye
2013-05-06