Д.Баттулга олон улсын их мастер цолыг хүртлээ

img

Сүүлийн жилүүдэд даамын Aзийн аваргын тэмцээн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн блиц, 100 буудалт даам зэрэг төрлүүдэд зэрэг явагддаг болоод байгаа. Тэгвэл 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 5-ны өдрүүдэд Узбекстаны нийслэл Ташкент хонтоо зохиогдлоо. Тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Энэтхэг, Казакстан зэрэг 12 улсын шилдэг 245 орчим даамчид азийн аваргын төлөө өрсөлдсөн. Манай улсаас тус тэмцээнд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Ташкентыг зорьсон бөгөөд урьдын адил баг тамирчид медалийн ургац арвинтай ирлээ. Монголын баг тамирчид блиц болон 100 буудалт даамын 72 медалиас 46-г хүртэж багаараа тэргүүлсэн байна. Мөн тэмцээний гол төрөл болох 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн зургаа дахь, эмэгтэйчүүдийн гурав дахь түрүүг монголчууд авч, хоёр их мастертай болов. Тэмцээний сүүлийн өдрүүдэд гол төрөл болох 100 буудалт даамын насанд хүрэгчдийн тэмцээн явагдаж эрэгтэй 28, эмэгтэй 16 даамчин Азийн аваргын төлөө өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн гурав дахь удаагийн тэмцээнд дэлхийн даамын холбооны мастер Э.Мандахнаран тэргүүлж, их мастерийн болзлыг биелүүллээ. Э.Мандахнарангийн хувьд өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан. Энэ төрөлд Хятадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн зургаа дахь удаагийн тэмцээнд дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга түрүүлж, олон улсын их мастер цолыг хүртлээ. Харин тивийн дөрвөн удаагийн аварга, ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэг мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин хүрэл медалийг хүртжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

заааааа:
Манайхан даамаар Азидаа толгой цохиж байна дөө. Сайхан мэдээ, сайн ч мэдээ байна. Даамчиддаа баяр хүргэе ээ хүмүүс ээ.
2013-05-06
Æåíêîòóð:
Áàòòóëãà ñàéä òýð òîì öîëûã ìºí㺺ð ë àâàà áèç.
2013-05-06