
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхлээд байна. Өчигдөрхөн МАН нэр дэвшигчээ тодруулсан. Тус намаас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өрсөлдөхөөр болсон билээ.
МҮАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, намын дарга М.Энхсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Тус намын Удирдах зөвлөлөөс ирэх баасан гаригт хуралдах намын Бүгд их хурлаар энэ асуудлыг оруулж хэлэлцүүлэх юм байна. Хэрвээ М.Энхсайхан нэр дэвшихээр болбол тэрбээр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх юм.
Харин маргаашнаас АН, МАХН-ын нэр дэвшигчид тодорхой болох болно. АН-ын хувьд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахин өрсөлдүүлэх нь бараг тодорхой гэж буй. МАХН-ын хувьд Д.Тэрбишдагва, Ч.Улаан гэсэн нэр дуулдаж байна.
Б.Чингүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ