Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

img

  Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, Их нууруудын хотгороор 8-13 хэм, Зүүн болон говийн нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн хойд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ