Ажлын хэсгүүд хуралдана

img

  Үнэт цаасны зах зээлийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Мөн Ногоон эдийн засгийн өсөлтийг хэмжих талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд болно. Түүнчлэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас буюу Байнгын хорооны хуралдааны дараа “В” танхимд болох юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ