Д.Батхуягийн балгийг Н.Чинбаатар үргэлжлүүлээд байна уу?

img

Анагаах ухаанаар мэргэжсэн Н.Чинбаатар гэж эрхэм Уул уурхайн сайдын хувийн бизнесийг цэцэглүүлж байсныхаа шанд АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга болсноор ихээхэн хардлага, шуугиан дагуулсан билээ. Хэвлэлээр гарсан мэдээллүүдэд хариу болгож Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболд ингэж ярьж байв. “Кадастрын хэлтэстэй холбоотой сайн, муу хэл ам байнга гардаг. Иймээс уг хэлтсийн чиг үүрэгт тусгасан ажлыг хуулийн дагуу удирдан зохион байгуулж үр дүнд хүргэх зорилгоор Н.Чинбаатарыг энэ албан тушаалд томилсон. Н.Чинбаатар ажлаа хүлээж авснаас хойш алдаа дутагдал гаргаагүй. Цаашид ч алдаа гаргахгүй гэдэгт итгэлтэй байна. Төрийн албан хаагч бол өргөсөн тангарагтаа үнэнч байж, Төрийн албаны тухай хуульд захирагдан ажилладаг, ёс суртахуунтай хүн байх ёстой. Н.Чинбаатар энэ шалгуурыг хангасан гэж бодож байна. Н.Чинбаатар Анагаах ухааны дунд сургууль, тэгээд АУДС төгссөн. Мэргэжлээрээ ч ажилласан, мөн бизнесийн салбарт ч ажиллаж байсан. Кадастрын хэлтсийн даргын гол ажил нь тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг хариуцдаг. Тиймээс итгэл даах хүн байх нь чухал” гэж ярьсан байна.

Д.Батболдын дээрх тодорхойлолтод эргэлзэхээр үйлдлийг Н.Чинбаатар хийгээд, үйлдээд яваа талаар энэ удаад мэдээлэх гэсэн юм.

 .

Д.Батхуягийн хууль бусаар олгосон 108 лиценз

2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүх АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг шүүн хэлэлцээд 70 дугаартай шийтгэх тогтоол гаргалаа. Тогтоолоор Д.Батхуяг, Л.Даваацогт нар нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгосон хэрэгт буруутайг нотлоод 106 лицензийг энэ тогтоолоор хүчингүй болгосон юм. Харин ашигт малтмалын 15177Х, 15178Х дугаартай 2 тусгай зөвшөөрлийг Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 83 дугаартогтоолоор хүчингүй болгосныг хэвээр үлдээсэн байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь дээд шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй гэдгийг ахин нотлосон шийдвэр гаргажээ. Хэвлэлийнхэн шүүхийн тогтоолын энэ заалтыг анзаараагүй учраас 108 биш 106 лиценз хүчингүй болсон гээд шуугисан. Ийм ойлголт нийгэмд тогтож эхэлсэн байна. Үүний цаад шалтгаан нь одооноос тодорхой болж эхэлжээ.

Учрыг магадлаваас ашигт малтмалын 15177Х, 15178Х дугаартай  тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байдаг ажээ. 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гурвантэс сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 33 тоот тогтоол гаргаж дээрх хоёр талбайг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэсэн юм.

Энэ тухайгаа АМХЭГ-ын Кадастрын хэлтэст уламжилсан үеэс асуудал бишдэж эхлэсэн байх юм. 7 сарын 19-ний өдөр Кадастрын хэлтсийн дарга асан М.Энхтулга сумын ИТХ-ын дарга Ц.Дэлгэрмаад албан бичиг илгээж орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайн солбилцол Эл Ви Ти ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй давхцсан гэж мэдэгдэв.

Үүнийг дахин шалгуулахад Кадастрын хэлтсийнхэн Нутгийн өөрөө удирдах байгууллагын тусгай хамгаалалтанд авсан газрыг зурагзүйн мэдээллийн санд бүртгэхдээ солбилцлын алдаатай бүртгэснээ хүлээж 2013 оны 4 сарын 2-нд Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Чинбаатар 6-2307 албан тоотоор Гурвантэс сумын ИТХ-ын 33 тогтоолд заасан тусгай хамгаалалтанд авсан газрыг залруулан бүртгэснээ мэдэгдсэн байна.

 .

Н.Чинбаатар ийм албан бичиг Гурвантэс сум руу илгээснийхээ дараахан үүнийхээ эсрэг явуулгад оролцож эхэлсэнд хамаг учир байгаа юм.

Өсөх зоос ХХК-д 15177Х, 15178Х хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын дарга асан Л.Даваацогтын 2009 оны 788 тоот шийдвэр гарсан цагаасаа эхлэн хэл ам, хэрүүл маргаантай байсаар УДШ-ийн Хяналтын Шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 83 тоот тогтоолоор шүүх хүчингүй болгожээ.

 .

Хачирхалтай нь 2013 онд “Өсөх зоос” ХХК 15177Х, 15178Х тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхгүй байна, энэ талбайд Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байна хэмээн АМГ-ын Кадастрын хэлтсийг буруутган Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх юм.

Гэтэл Н.Чинбаатар 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд "Өсөх Зоос" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч буй талаар хууль бус тайлбар гарган өгсөн байх ба Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч Д.Дамдиндорж Н.Чинбаатарын энэ тайлбарыг үндэслэн Хариуцагчийн зөвшөөрлийг батлах захирамж гаргажээ.

Өөрөөр хэлбэл, хууль бусаар олгогдсон 15177Х, 15178Х тоот хайгуулын лицензийг хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр Шүүхийн шийдвэрүүдийг балруулдах ажиллагаа АМГ-ын Кадастрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Чинбаатарын оролцоотойгоор хийгдэж байна.

Ийнхүү Ашигт малтмалын газар болон Кадастрын хэлтэс түүхэндээ шүүхийн ямарваа нэхэмжлэлд энэ хэрэг шиг шуурхай хандаж, найрсгаар шийдвэрлэж байгаагүйг Кадастрын хэлтсийн ажилтнууд ярих болжээ.

 .

Уг нь “Өсөх зоос” ХХК Монгол Улсын хууль, журмыг хоёронтоо зөрчсөн юм.

Нэгд: Сонгон шалгаруулалтын журмаар олгох ёстой Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах талбайг АМХЭГ-ын дарга Д.Батхуяг,  Л.Даваацогт нартай хуйвалдан 15177Х, 15178Х дугаартай  тусгай зөвшөөрлөөр хууль бусаар, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр авчээ. Үүнийг нь Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх болон Баянгол дүүргийн шүүх удаа дараа нотолж, хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Хоёрт: Н.Чинбаатартай үгсэн тохиролцох замаар шүүхээс хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийг сэргээх, бүр ашиглалтын лиценз авахаар шуурхайлж эхэлсэн байна.

 .

Энэхүү нарийн төлөвлөгдсөн хууль бус ажиллагааг хэрэгжүүлэхэд Гурвантэс сумын Нутгийн өөрөө удирдах байгууллагын тусгай хэрэгцээнд авсан 33 тоот тогтоол гэнэт саад учруулж эхэлсэн тул ноён Чинбаатар кадастрын зурагзүйн болон мэдээллийн бүртгэлд бүртгэгдээд байсан орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг кадастрын бүртгэлээс хасах шийдвэрийг 5 сарын 1-ны өдөр гаргасан нь дэндүү хачирхмаар хэрэг болжээ.

 “Өсөх зоос” ХХК нь уг талбай дээр хайгуул хийж, нөөц тогтоосон гэж байгаа нь маш их эргэлзээтэй болохыг орон нутгийнхан болон уул уурхайн мэргэжлийн хүрээнийхэн хэлдэг. Энэ компани яаран сандран, тулгах шаардах байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлөө сэргээх, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах гээд байгаа нь тусгай зөвшөөрлөө яаж ийгээд гадныханд үнэ хүргэн зарах гэсэн эрмэлзэлтэй холбоотой болов уу гэсэн хардлага ч байна. Учир нь  15177Х, 15178Х дугаартай  тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад олборлолт, үйлдвэрлэл явуулах хэмжээний хангалттай нөөц байхгүй, анхнаасаа тусгай зөвшөөрөл авсан явц нь хууль бус учир хэзээ нэгэн цагт дахин цуцлагдах нь тодорхой юм.

 .

Энэ асуудлаар Авилгатай тэмцэх газар нарийн шалгах зүйтэй.

Эдгээрээс урган гарах хардалт:

-Орон нутгийн өөрийн удирдлага, нутгийн захиргааны шийдвэрийг АМГ-ын Хэлтсийн дарга үгүйсгэх эрхтэй юу?

-Хоёр ч шүүхээр хүчин төгөлдөр бус нь тогтоогдсон тусгай зөвшөөрлийг сэргээх, ашиглалтын лиценз олгохоор зүтгэж байгаагийн цаана ямар зорилго, хэний эрх ашиг байна вэ?

 .

Төгсгөл

Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Н.Чинбаатарыг Кадастрын хэлтсийн даргаар томилогдох үед сайд нь “Итгэл дааж ажиллаарай, унавал хамтдаа л унана шүү” гэж хэлснийг цохон дурджээ.

Тэгэхээр Н.Чинбаатар өөрийн хууль бус үйлдлээ яаралтай зогсоохгүй бол сайдтайгаа хамт унах магадлал бүрэлдэж эхэлснийг сануулж мэдээллээ өндөрлөе. Дараагийн удаад “Өсөх зоос” ХХК болон Н.Чинбаатар нарын холбоо, харилцааны талаар илүү нарийвчилсан мэдээлэл хүргэх болно.

Фото зургийн тайлбар: урд эгнээнд баруун гар талаас хоёрдах нь Н.Чинбаатар

 Т.Батаар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ug ni dajgui hun de
2013-08-29
үнэн:
АН боловсон хүчний нөөц байхгүй томчуулынхаа гар хөл бологсдоор дүүрч байна. наад Чинбаатар ичнь ямар юмных нь кадастр мэдэхэв. бараг нэрийг нь ч хэлж үзээгүй амьтан. уг нь эмч юм шиг байгаа юм гэхдээ ямар чэмч хийгээгүй харин Ганхуягийн сэкитэй хоолны газар ажилладаг байсан. япон хоолны нэр харин мэдэх байх шүү
2013-05-08
kadastr:
mak odoo bolil doo chi yamar bvgdiig n abax yostoi yum uu dandaa zaxialgaar yum bichvvlex yum chi nvvrsee xiliin tsaana xyamd ugch l bgaa shvv dee chinbaatart ajlaa xiix bolomjiig n ug l duu yadaxdaa neg jil ajluul daa
2013-05-08
zochin:
unen hudal ni udahgui todorhoi boloh bailgui dee. uneheer l hudlaa bol tegeed tag duugui bolno shuu \
2013-05-08
k,gvu:
mongolchuudad eh oron, tusgaar togtnol ,gazar shoroo heregtei bolohoos bish hovdog shunahai hujaagiin erliiz luivarchid hereggui.Tedniig zailuulval taarna
2013-05-08
hi irgen:
Ynen xudal ni medegdexgyi xend ch xereggyi iim xeryyl bichij baixaa bolioch.eneniixee orond ard tymendee xeregtei medeelel ugch baigaach.
2013-05-07
цйфужэнг:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-07
ыжуэнгшү:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-07
mongol:
ajil hiij bgaa zaluuchuudaa demjeech huuhduud mini negendee buu ataarh
2013-05-07
охши:
Чинбаатар Ганхуяг 2 чинь нэг ангийн андууд шүүдээ
2013-05-07
АН-Г ДЭМЖИГЧ:
ХУЛГАЙ ХИЙСЭН Л БОЛ ХЭНИЙГ Ч БҮҮ ӨМӨӨР. ШОРОНД НЬ ЯВУУЛ
2013-05-07
chinbaatar:
Chinbaatar gej xachin amitan Dolir Ganxuyagtaa aluulna daa xa xa
2013-05-07
bayar:
MAK iin yavuulga yavj bna.
2013-05-07
mongol:
chi bol yu ch hiij chadahgui golog shd
2013-05-07
Baatar:
Ард тvмнийг хагаралдуулагч худлаа хоосон амлагч хошгоруулагч хорчин элбэгдоржоос их аварга хамаагvй дээр аваргаа дэмжицгээ Элбэгдоржоос олон амалсан зvйлээс нь ганцханыг л нэхэцгээ ард тvмэн минь ардчилсан намын нэг сая дээр ардын намын нэг сая таван зуун мянгыг би егне гэж еренхийлегч болсон иймээс сонгуулын емне хоер сая тегрог ам элбэгдоржоос авч байж л саналаа егеерей хэрэв егехгvй бол аваргадаа лсаналаа егецгеене шvv
2013-05-07
mongol:
chi bol yu ch hiij chadahgui golog shd