Г.Бадамрагчаагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа кино найруулагч, СТА Г.Бадамрагчаагийн хэргийг Баянгол дүүргийн шүүх рүү шилжүүлжээ. Тодруулбал, түүний мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүх рүү шилжүүлсэн. Үүний дагуу Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон Баянгол дүүргийн шүүх рүү шилжүүлжээ. Ингэснээр Баянгол дүүргийн шүүх хурлын товыг 30 хоногийн дотор гаргах юм.
Түүнийг “Цагдаагийн тангараг” кино хийсэнтэй нь холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлээр шалгаж байгаа билээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ