Нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тухай тушаал гарчээ

img

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ. Уг тушаалд дурдснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, эмнэлгийн дүгнэлт гаргах комиссыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн доорх бүрэлдэхүүнийг гаргасан байна. Комиссын даргаар ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбатыг томилжээ. Харин нарийн бичгийн даргаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Г.Баясгаланг, гишүүдээр академич, АУ-ны доктор, профессор, Монгол Улсын Ардын эмч Н.Баасанжав, ЭМЯ-ны дотрын өвчин судлалын ерөнхий мэргэжилтэн, академич, АШУ-ны доктор, профессор Б.Цэрэндаш, ЭМЯ-ны сэтгэц, судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор Л.Насанцэнгэл зэрэг хүмүүсийг тус тус томилсон байна. Түүнчлэн Нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж, сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 12-ны өдрийн дотор хүргүүлэхийг комиссын дарга (Д.Мөнхбат)-д даалгажээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ddddddddddddddddddd:
Setgeziin talaas ni sain uzeerei dee emch nar min!Bas hudalch eseh talaar?
2013-05-07