Дуучин Л.Солонго “Хүслийн бороо”-г шиврүүллээ

img

  Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын “Аминаас үнэтэй Монгол” хэмээх дууг Ардын жүжигчин А.Долгортой хамтран дуулсан залуу дуучин Л.Солонго бие даасан “Хүслийн бороо” цомгоо худалдаанд гаргалаа. Тэрээр өчигдөр анхны цомгийн нээлтээ “Сити Номадс” ресторанд хийж, олны сонорыг мялаасан юм. Цомгийн нээлтэд дуучин Л.Солонгын гэр бүл, найз нөхдөөс гадна уран бүтээлч андууд нь оролцлоо. Түүний “Хүслийн бороо” цомогт түүний арав орчим cover зурагнаас гадна “Сэлэнгэ сайхан нутаг”, “Сэрээч, сэтгээч”, “Цас бид гурав” зэрэг олон сайхан уран бүтээл багтжээ. Тэрээр цомгоо “Хүслийн бороо” гэж нэрлэх болсноо тайлбарлахдаа, “Хүн бүхэн мөрөөдөлтэй.Тиймээс хүн бүхний мөрөөдөл нь хүслийн бороогоор биелэх болтугай гэж ийнхүү нэрлэсэн” гэв. Дуучин Л.Солонго өчигдөр орой цомгийн нээлтээ хийгээд, өнөөдөр алс холын Болгарт улсыг зорьсон гэнэ. Учир нь тэрбээр тус улсын нийслэл Софи хотын Хөгжмийн академид суралцаж байгаа аж. Тус академид өмнө нь Монголоос дуурийн дуучин С.Мөнгөнцэцэг суралцаж төгссөн байна. Үүнээс хойш монгол оюутан тус сургуульд дуучны мэргэжлээр суралцаагүй аж. Дашрамд дуулгахад, Л.Солонго “Сэрээч, сэтгээч” хэмээх цоглог хэмнэлтэй дуу гаргасан нь олон нийтээс багагүй үнэлгээ авсан юм. Дууны утгаас үүдэж “Facebook”, “Twitter”-т бүсгүйчүүд эрчүүддээ хандан “Сэрээч, сэтгээч” хэмээн бичих болсон байна.   Б.Аянга Гэрэл зургийг П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ сэтгүүлч яасан хөөрхөн юм бэээ жирэмсэн юм байж тэгээд юм хөтлөөд байгаамуу, аль тв билээээ
2013-05-08
soniuch:
ene huuhen chini jiremsen yumuudaa
2013-05-07