С.Болд-Эрдэнэ: Найз залуу маань бас халдвартай

img

Монголд ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 20 жил өнгөрчээ. Манай улсад анхны халдвартай иргэн 1992 онд бүртгэгдэж, жилд нэг хоёроор тоо нь нэмэгддэг байсан бол сүүлийн хэдэн жил халдвар авсан хүмүүсийн тоо сард 4, 5-аар нэмэгдэж, хэдийнэ 137-д хүрэв. Судалгаанаас харахад, Монголд ДОХ-ын халдварын 137 тохиолдлын 80 орчим хувийг эрэгтэй, 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ийм өвчин туссан эрчүүдийн 87 хувь ижил хүйстнээ сонирхогч буюу бэлгийн цөөнх байдаг аж. Харин эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь биеэ үнэлэгч бөгөөд гэр оронгүй, оршин суух тодорхой хаяггүй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нэн ядуу нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс зонхилж байна. Өнөөдрийн байдлаар Монголд ДОХ гэдэг "тахал”-аар 17 монгол хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Манай улсад энэхүү аймшигт өвчний халдвар авсан нь илэрч, оношлогдсон 15 гадаадын иргэн бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүсээс 7 эмэгтэй нь төрсөн бөгөөд тэд эрүүл саруул хүүхэд төрүүлсэн. Эмэгтэйчүүдийг тусгай хяналтад оруулан эмчилгээ хийдэг. Манай улсад ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа иргэдийн эмчилгээг “Глобал” сангийн төслийн санхүүжилтээр ХӨСҮТ хариуцаж ажилладаг. ДОХ/ХДХВ-ын эм, тариаг дангаараа гаднаас захиалан авах боломжгүй учир хөрш зэргэлдээ Казахстан улсын тоонд нийлүүлж захиалдаг гэнэ. Нэг хүний эмчилгээнд жилд 3-5 сая төгрөг зарцуулдаг байна.

Тиймээс манай сайтын хамт олон ДОХ-ын талаарх асуудалд санаа сэтгэл зовж, халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох үзэл үгүйгээр, хүний эрхийг дээдлэх үүднээс ДОХ-ын халдвар тээгч залуутай дотно яриа өрнүүлсэн юм./Түүний нэрийг өөрийнх нь хүсэлтээр өөрчлөв/

 .

-Таны бие одоо ямар байна. Ямар нэг зовиур шаналгаа байна уу?

- Одоогоор бие сайн байгаа. Эмээ өдөр тутам таслахгүй уугаад байвал гайгүй.

 .

-Та хэзээ ДОХ-ын халдвартай гэдгээ мэдсэн бэ?

-2007 онд миний бие их муу байсан. Тухайн үед өөрийгөө ДОХ-той гэж бодоогүй. Анх өндөр халуурах, хамаг булчирхай цочих, яс, булчин янгинаж өвдөх, арьсан дээр маш их тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрч байсан. Түүнээсээ болоод олон төрлийн шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэж үзээд ч нэмэр болоогүй. Улам муудаад байсан. Харин миний нэг танил “ДОХ-ын шинжилгээ өгөөд үз” гэж зөвлөсөн. Шинжилгээний дараа эмч “Таны ДОХ-той гэдэг батлагдлаа” гэж хэлсэн.

Маш аймшигтай мэдээ байсна. Өөрийгөө энэ аюулт өвчний халдвар авсан гэдгээ мэдээд зургаан сар орчим хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Энэ хугацаанд бүх утсаа салгаад, хэнтэй ч ярихгүй, уулзахгүй гэртээ хэвтсэн. Бүр амиа хорлох тухай ч бодол төрж байлаа. Дараа нь “Би ингэж болохгүй. Хүүхдүүддээ хэдэн жил ч болов амьд харагдах ёстой” гэж шийдээд амьдрахын төлөө тэмцэж эхэлсэн. Одоо миний бие их сайн байгаа. Хамгийн гол нь эмээ таслахгүй уух хэрэгтэй.

 .

-Эм нь их үнэтэй байдаг гэж сонссон?

-Их үнэтэй. Гэхдээ “Глобал” сангийн төслийн санхүүжилтээр бидэнд энэ эмийг маш хямдралтай өгдөг. Бид жилд 500 мянган төгрөгийн эм уудаг. Хямдралтай л уухгүй бол жилд нэг хүн дор хаяж 3-5 сая төгрөг зарцуулна шүү дээ.

.

-Та ажил хийдэг үү?

-Одоогоор ДОХ-ын салбарт ажилладаг. Мэдээж хоосон хонохгүй, бусдын жишгээр л амьдардаг. Өөр газар ажилд оръё гэхээр барилгын ажил л олдоно. Над шиг өвчтэй хүн хүнд нөхцөлтэй ажил хийж болдоггүй. Учир нь бидний дархлаа эрүүл хүнийхээс хэд дахин сул байдаг. Өөр газар ажилд оръё гэхээр бие муутай учраас заавал “статус”-аа хэлэх шаардлага гардаг. Учир нь ажлын байранд аваар осол гарлаа гэхэд би бусдыг хохироож болохгүй шүү дээ.

 .

-Эхнэр чинь энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би эхнэрээсээ салаад олон жил болсон. Надад гурван сайхан хүүхэд бий. Хүүхдүүддээ ДОХ-той гэдгээ хэлэхгүй. Энэ чигээрээ дуусна гэж боддог. Том охин маань саяхан төрсөн. Хөөрхөн зээ охинтой болсон.

 .

-Таныг ДОХ-той гэхээр ойр тойрныхон, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдсөн үү?

-Мэдээж. Гэхдээ миний хамгийн сайн найзууд өнөөдрийг хүртэл хажууд минь байна. Анх ДОХ-той гэдгээ мэдээд нэг найз руугаа утасдаж “Юу ч авчрах хэрэггүй. Зүгээр эмнэлэг дээр хүрээд ир. Найз нь чамд хэлэх юм байна” гэж дуудсан. Ирэхээр нь уйлж байгаад бүгдийг ярьсан. Тэр найз маань тухайн үед над шиг “шок”-нд ороод “Хувь тавилан юм байлгүй дээ. Найз нь үргэлж чиний хажууд байна” гэж хэлж байсан. Тэр маань өнөөдрийг хүртэл надад тусалж дэмжээд явж байна.

 .

-Эрдэмтэд энэ өвчнийг бүрэн эдгээх арга олоогүй байна. Таны хувьд хэр хугацаа үлдсэн гэж боддог вэ. Хийж гүйцээхсэн, амжуулах юмсан гэсэн зүйл бий юу?

-Тийм ээ. Юуны түрүүнд хүүхдүүдээ нийгэмд байр суурьтай хүн болохыг нь харах юмсан. Түүнчлэн энэ аюулт өвчнийг Монголд тархахгүй байх тал дээр өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэж бодох юм даа.

 .

-Та ямар замаар энэ халдварыг авсан бэ?

-Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос. 2007 онд хүндэрсэн шатандаа мэдсэн. Энэ өвчнийг бараг 10 жилийн өмнө Орост амьдарч байхдаа авсан байх.

 .

-Одоо бэлгийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ. Хамтрагчдаа халдвартай гэдгээ хэлсэн үү?

-Нууцгүй хэлэхэд би эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог. Бэлгийн ганц л хамтрагчтай.Найз залуу маань ч гэсэн над шиг халдвартай учраас бие биеэ ойлгодог. Бид өөр хүнд халдаачихгүй юмсан гэсэн бодолтой байдаг.

 .

-Таны бодлоор амьдрал гэж чухам юу юм бэ?

-Амьдрал бол тэмцэл. Анх ийм халдвартайгаа сонсоод амиа хорлочих юмсан гэж боддог байсан. Гэхдээ яг хорлох үйлдэл хийж байгаагүй. Харин ч би эсрэгээр, зорилготой амьдарч юмыг маш өргөн хүрээнд авч үздэг болсон. Одоо би өөрийгөө зорилготой амьдарч байна гэж боддог. ДОХ-ын халдвар авсандаа харамсдаггүй.Амьдрал бол сайхан. Амьд явах бүр сайхан. Хүн бүхэн дор бүрнээ амьдралын сайн сайхныг мөрөөдөж, амьдралаа утга учиртай авч явахын төлөө тэмцдэг. Мэдээж миний хувьд амьдралын утга учир, амьд явахын сайхныг илүү их мэдэрдэг.

 .

-Та амьдралынхаа жаргалтай дурсамжаас манай уншигчидтай хуваалцаач?

-Элэг бүтэн амьдралтай байсан тэр цаг үе минь бодогдож байна (нүдэнд нь нулимс цийлэгнэж, хоолой нь зангирав)

 .

-Та өөрийгөө бусдад халдвар тараасан гэж боддог уу?

-Халдвартай гэдгээ мэдээд ганц ч хүнд тараагаагүй.Түүнээс өмнө бол... мэдэхгүй юм даа.

 .

-ДОХ-той хүний хамгийн гол шаналгаа юу вэ?

-ДОХ-ын халдвартай хүмүүс ихэнхдээ сэтгэл санаагаараа явдаг. Хүн гэдэг чинь өөрөө сэтгэлийн амьтан шүү дээ. Харин миний хувьд хүүхдүүдтэйгээ хамт телевиз үзэж суухад ДОХ-ын талаар юм ярихад хамаг бие хачин болдог. Миний хүүхдүүд над руу хараад байгаа юм шиг санагддаг. Бас ямар нэг ч юм өвдлөө гэхэд заавал статусаа хэлэх хэрэгтэй болдог. Зарим эмч нар үзэхгүй гээд гаргах тохиолдол ч байдаг.

-Шинжилгээнд ойр ойр хамрагддаг уу. Жилд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүдэг вэ?

-Жилд 2 удаа бүрэн төгс шинжилгээнд ордог. Мөн жилд хоёр удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг.

 .

-Халдвартай иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэдэнд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний тал дээр манай улс ямар бодлого баримталдаг бол?

-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай улс ХДХВ-ийн халдварын тархалтыг бууруулах, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөртэй байсан. Гэтэл сүүлийн үед том дарга нар ДОХ-ын асуудлыг цалгардуулж байна гэж дуулдах юм. Уг нь “Глобаль” сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн үндсэн хүлээн авагч нь манай улсын Эрүүл мэндийн яам шүү дээ. Тийм болохоор энэ төслийг нэг талаас манай Засгийн газрын төсөл гэж хэлж болох байх. Гэвч үнэндээ энэ асуудлын хувьд манай Засгийн газрын анхаарал суларсаар байгаа.

 .

-Манай халдвартай иргэдийн нийгмийн ажилд оролцох оролцоо, эрхийнхээ төлөө дуугарах тал дээр нилээн сул байх шиг санагддаг?

-Аргагүй л дээ. Хүмүүс биднийг ойлгохгүй, яалгаварлан гадуурхсан хэвээр л байгаа. Төрөөс дэмжлэг сул байна. Хүмүүс биднийг хүлээж авах болоогүй байна. Гэхдээ манай зарим хүмүүс тодорхой хүрээнд ил гараад ажиллаж байгаа л даа. Тэрнээс бусад оронд байдаг шиг бүрэн утгаараа ил гарч ажиллах боломж бас бүрдээгүй байна. Манай халдвартай хүмүүс ч сул байна. Олон нийтийн хүлээн авах чадвар ч сул байна.Үүний хажуугаар ХДХВ-ийн үйл ажиллагаагаар далимдуулан бизнес хийдэг, төслийн мөнгийг өөртөө зарцуулдаг ч хүмүүс байна. Үнэндээ, Монголд ХДХВ-ийн халдварын тархалтыг буууруулахад чин сэтгэлээсээ шударга ажилладаг, нөгөө талаас сайн мэргэшсэн байгууллага, хүмүүсийн оролцоо дутагдалтай хэвээрээ байгаа.

 .

-Зарим хүмүүс “Халдвартай байх магадлалтай гэж айгаад байна” хэмээн шинжилгээ өгдөггүй харагддаг. Энэ хүмүүст юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Халдвартайгаа мэдэхгүй байна гэдэг чинь хамгийн хэцүү. Хэдийгээр ДОХ бүрэн эмчлэгдэхгүй ч гэсэн урт удаан амьдрах бүрэн боломжтой. Дэлхий дээр хэдэн сая хүн эмчилгээ хийлгээд, амьдралын сайн сайхнаас хүртээд, мэдрээд бусадтай адил гэр бүл зохиогоод, үр хүүхдээ төрүүлээд амьдарч байна. Үүнээс айх зүйл огт үгүй. Хамгийн гол нь болгоомжтой байх ёстой.

.

-Ярилцлагынхаа төгсгөлд манай сайтын уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Хүмүүст хэлэхэд, та нар зөв мэдээллээр өөрийгөө цэнэглээрэй. ДОХ /ХДХВ-аас хамгаалах аргууд зөндөө бий. Битгий амьдралдаа алдаарай. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг битгий ялгаварлан гадуурхаарай. Та бидэнтэй уулзаж, нөхөрлөснөөр хамт ажилласнаар халдвар авахгүй. Бид та бүхний л адил амьдралын төлөө тэмцэж яваа хүмүүс. Бид эрүүл хүн шиг урт удаан амьдрахыг хүсч байна.

-Баярлалаа.

 .

Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
ENE ENHEE AH BN TE
2015-05-13
zochin:
owchin hiisch irdegee gedgiig uhaardaggui maluud we setgel.n tenhee buhn.g yalnaa
2013-06-08
zochin:
chinii ur huuhed iim bolj turuhiig hen ch uguisgehgui byet hun byeree urt hun ureeree gej uur deeree tusgaj avaad neg horom ch bolov bodoj uz daraa ni chi iim ug helj hunuug doromjilj yalgavarlaaj chadah uu tegj chadaj baival chi hun bish hunii aris numursun sug gej uuriiguu oilgooroi.uvchin zovlon helj irdeggui hiisch irdeg yum.yamar ch tohioldloor yamar ch uvchin hen ch tusch bno gedgiig oilgoh heregtei bas tegeed sergiil busdiig ch bas
2013-06-02
bbbbbbbbb:
yul bolood baina daa taminee
2013-05-14
btrdn@mail.ru:
Setgeliin tenheetei bna gedeg chini mash sain bna. DOH-oor mergeshsen Mongol erdemten Byrenbayariin Aldar gej hyn bgaa sh dee ter hyntei uulzaach tuslah l bh daa!!!!!!!!!!!!!!!!!!!!
2013-05-09
Nandia:
Залуу минь сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Чам руу дайрч давшилж байгаа хүмүүсийн үгийг бүү тоо. Өөрт тохиолдсон явдлаа илэн далангүй ярьж сэтгэлээ хуваалцсанд тань баярллаа. Бусад залуус сургамж авахад хэрэгтэй юм байна. Чамд амжилт хүсье.
2013-05-08
Saraa:
Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Нэгнийгээ өвдсөн байхад ингэж хайр найргүй зэмлэж, муу муухай үгээр дайрч давшлах хэрэг юу байна? Хөөрхий хүний үр алдаа л биз. Та нарын хамгийн ойр дотны хэн нэгэнд ийм өвчин тусвал хохь чинь гэж хэлж зүрхлэхгүй л байх. Ганц ирээд буцах хорвоод алдаж эндсэн нэгэндээ сайн үг хэлж чадахгүй бол сэтгэлийг нь сэвтээх муу муухай үг битгий хэл. Хэнд маань ч тохиолдож болох л зовлон шүү дээ.
2013-05-08
zocnin:
doodohooroo er emgyi togloj buzartsan hyn bna daa . yahaaraa er hyn er hynteigee untana cn geh shig sejgiin aliwaa yumiig bolno bolohgyig medehgyi ossonii gai l daa . hymyysee hyyhdyyddee bolno bolohgyig sain helj ogcn bai . hyyhdyyddee nydeer ni byy buzar awahuul . bohir baliar yun byy haruul nydiig ni byy buzarluul . nyd buzartwal setgel biye buzartana .
2013-05-08
gashuunbolovchunen:
muu yum modon ulaatai gej.. belgiin tsuunh gedeg bol buzriin uurhai gesen ug
2013-05-08
beek:
ene zavaan gomo nariig odoo bolih heregtei niigemd ymar muuhai hor hohirol avchirdag gej sanana saihan eceg boloh zaluuchuudiig uruu tataad l
2013-05-08
нөхөн:
дох гэж юу байдаг юм.
2013-05-08
YALA:
ÖÖR XUND XALDAACAN BOL SCITGELIG XATUU ÖX XEREGTEI
2013-05-07
XARA:
EXNER XUUXDTEI MÖRTLO OROCOD BALIARTAJ YBCAN XUNIIG ZAANAACA TENGREEC SCITGECEN CH YM BILUU BUU MEDDE!!!!
2013-05-07
uchral:
Ee sait yamar teneg sait ve.
2013-05-07
setgelee baritsgaa:
DOX ch gesen evchin uchraas hunleg handatsgaaya. Ted ch bas eersdiin aldaag davtuulahguin tuld ih zuiliig hiij genen tomoogui, medleggui humuust sanuulj baimaar.
2013-05-07
Ganaa:
Zavaan gomonyydiig shyyd tsaazlaach ee
2013-05-07
Zochin:
Zugeer l zambaraagui belgiin harutsaand orohoo bolioch!! Tgd bas belgevh heregej bgaach!! Doodohoo zahirch chadahgui zawaan novshnuud!!
2013-05-07
Мэргэн:
Г.и.т.лерийн үеийн Германд энэ ц.ө.ө.н.х.үүдийг еврейчүүдтэй хамт хорьдог байсан гэсэн ...
2013-05-07
tsetseg:
mongolchuud bid nar er ni yumiig hiihees uridaj bish hiisniihee daraa uhaardag bolhoor ahij iin ayultai ovchniig olon hvn bitgii tusaasai gej bodoj bna daa ta setgeliin tenheetei bj baigaarai
2013-05-07